
КОФЕ БА ИТАЛИ
Италичууд өглөө бүрийг эспрессо кофегоор эхлүүлдэг үе дамжин ирсэн онцгой соёлтой ард түмэн юм. Нэг аяга эспрессо уух нь тэдний хувьд зүгээр нэг зуршил биш, харин өдөр тутмын амьдралынх нь салшгүй хэв маяг, соёл болжээ. Италичууд эспрессог удаан уудаггүй - харин хөөс мэт зөөлөн "крем" нь арилахаас өмнө ууж дуусгадаг онцгой заншилтай. Энэ нь тэдэнд хүчтэй, гүн мэдрэмжийг өгдөг. Италичууд кофенд маш нухацтай, няхуур ханддаг. Тиймээс ч Итали кофены соёл дэлхий дахинд давтагдашгүй, өөрийн гэсэн өвөрмөц хэлбэрээр үеийн үед үнэ цэнээ алдалгүй бат бөх соёл болон төлөвшжээ. Pascucci брэнд нь энэ өв соёлыг тээн, үр хойчдоо уламжлуулан, дэлхий дахинд түгээхээр зогсолтгүй урагшилсаар байна.

BRAND HERITAGE
ИТАЛИ СОЁЛ, ӨВ УЛАМЖЛАЛ, МАШ НАРИЙН МЭДРЭМЖИЙГ ШИНГЭЭСЭН PASCUCCI
Pascucci брэнд нь 1883 оноос хойш өв уламжлалаа хадгалан, сайжруулсаар шинэ мэдрэмж, шинэ өнгө төрхийг бүтээн, орчин үеийн Итали хэв маягийг шингээсэн, чанартай, гоо зүйн тансаг мэдрэмжийг агуулсан бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэж байна.
Италид кофе гэдэг нь зүгээр нэг ундаа биш - энэ бол амьдралын нэг хэсэг, хүмүүсийг холбох соёл, урам зориг төрүүлэх урлаг юм. Италичуудын хувьд нэг аяга кофе нь тэдний сэтгэлийг сэргээх амьдралын торгон агшинг бүтээдэг.
1883 онд байгуулагдсан Pascucci брэнд нь 142 жилийн турш Итали кофены соёлыг гүн гүнзгий судалж, бүтээгдэхүүний амт чанараа итали уламжлал, философи, мэдрэмжээр баяжуулсаар ирсэн. Түүхий кофены чанартай хадгалалтаас авахуулаад нарийн технологиор хуурах үйл явц, хэрэглэгчийн гарт очих сүүлийн мөч хүртлэх бүх үе шат нь Pascucci-гийн ноу-хау дээр үндэслэн, өндөр нарийвчлал, сэтгэл шингээсэн аргаар хянагдан гүйцэтгэгддэг.
Энэхүү тууштай хичээл зүтгэл нь жинхэнэ Итали кофены мөн чанарыг дэлхий дахинд түгээх гэсэн манай зорилгын илэрхийлэл юм. Pascucci-гийн Кофе бол зүгээр нэг ундаа биш. Энэ бол мэдрэмж, урлаг, амьдралын ухаан. Бид өдөр бүрийн нэг аяга кофег урлагийн бүтээл мэт туурвихад анхаардаг.
PASCUCCI-Н 142 ЖИЛИЙН ТҮҮХЭН ЗАМНАЛ

Pascucci нь Дэлхий дахинд 600 гаруй салбараар дамжуулан Итали кофены соёлыг түгээж байна. Pascucci брэнд нь 142 жилийн түүхтэй Италийн кофены соёлыг дэлхийн өнцөг булан бүрт хүргэх зорилгоор өнөөдөр 20 гаруй улс оронд, нийт 600 гаруй салбар-тайгаар үйл ажиллагаа явуулж байна.
