Pascucci Franchise

ФРАНЧАЙЗ БИЗНЕСИЙН ГАРЫН АВЛАГА

PASCUCCI ФРАНЧАЙЗ

Pascucci франчайз нь Монголын зах зээлд амжилттай туршигдсан, тогтвортой орлоготой, өндөр стандарттай бизнесийн загвар юм. GIFT Group-ийн менежмент, ложистик, сургалт, инновац дээр суурилсан нэгдсэн систем нь шинэ франчайз эзэмшигчдэд бизнесээ эрсдэл багатай, ёс зүйтэй, тогтвортой эхлүүлэх боломжийг бүрдүүлдэг.

ФРАНЧАЙЗ НЭЭХ ҮЙЛ ЯВЦ

1

Франчайз хүсэлт илгээх

Утас: +976 9901-4845, Имэйл: franchise.pascucci@giftgroup.mn, Вэбсайт: http://caffepascucci.mn/

2

Франчайз танилцуулга эвэнт

Сонгон шалгаруулалтад тэнцсэн 150 хүмүүс дунд Франчайз танилцуулга эвэнт зохион байгуулж, танилцуулга болон тусгайлсан ярилцлага гэсэн 2 шатыг зохион байгуулна.

3

Франчайз нэр эзэмших төлбөр төлж гэрээ баталгаажуулах

4

Гэрээ байгуулах

5

Байршлын судалгаа ба зах зээлийн шинжилгээ

6

Интерьерийн зураг төсөл ба салбарын дотоод тохижуулалтын ажил

7

Салбарын нээлт ба үйл ажиллагааны эхлэл

Хөрөнгө оруулалтын бүтэц:

Нэгж м² талбайн хөрөнгө оруулалт дунджаар 2.5 саяаас 2.9 сая төгрөгний хооронд байна. (2025 оны 11-р сарын байдлаар)

Тайлбар: Хөрөнгө оруулалтын зардал нь кофе шопын байршил, орчны нөхцөл, онцгой инженерийн шаардлага зэрэг хүчин зүйлсээс хамааран өөрчлөгдөж болно.

Дэмжлэгийн системүүд

TCCP (Total Concession Care Program)

Франчайзийн цогц дэмжлэг ба хяналтын систем TCCP нь: Pascucci франчайз салбаруудын үйл ажиллагааг тогтмол хянаж, шаардлагатай туслалцаа үзүүлэх зорилготой цогц хяналт ба дэмжлэгийн хэрэгсэл юм.

Супервайзорын систем

Франчайз салбар бүрийн амжилтыг хамтдаа бүтээгч хамтрагч Pascucci-ийн Супервайзорын систем нь Төв оффис ба франчайз эзэмшигчийн хоорондын харилцааг холбох гүүр юм.

ФРАНЧАЙЗИЙН ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ & ХАРИУЛТ

Pascucci франчайз салбарыг хэрхэн нээх вэ?

Pascucci франчайзийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл нь албан ёсны вэбсайтын "Franchise" цэсний "Салбар нээх заавар" хэсэгт байрладаг. Түүнчлэн та утас, и-мэйл, эсвэл онлайн хэлбэрээр холбогдож, франчайзийн процесс, хөрөнгө оруулалтын нөхцөл, сургалт, дэмжлэгийн талаар нарийвчилсан зөвлөгөө авч болно.

Байршлыг хэрхэн сонгодог вэ?

Салбарын байршлыг франчайз хүсэгч болон Pascucci-гийн менежментийн баг хамтран хэлэлцэж, байршлын онцлог, урсгал, борлуулалтын төсөөлөл, ашигт ажиллагаа, үйл ажиллагааны хэлбэр зэргийг нэгдсэн байдлаар үнэлсэний дараа болон Итали дахь толгой компаниар эцэслэн баталгаажуулдаг.

Салбарын тохирох талбайн хэмжээ хэд байх ёстой вэ?

Pascucci нь байршил, зах зээл, зорилтот хэрэглэгчийн онцлогоос хамаарч олон төрлөөр нээх боломжтой. Ойролцоогоор 80–120м² талбай хамгийн тохиромжтой байдаг. Гэхдээ кино театр, худалдааны төв, эмнэлэг гэх мэт тусгай байршлуудад 20–25м² буюу бага талбайтай байсан ч боломжтой.

Франчайз хүсэлт илгээх

Утас: +976 9901-4845

Имэйл: franchise.pascucci@giftgroup.mn

Вэбсайт: http://caffepascucci.mn/

Брошур татах

Франчайз бизнесийн дэлгэрэнгүй мэдээллийг агуулсан брошур татаж авах

Нүүр хуудас руу буцах